"Алт 3" аян тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг бууруулах эрсдэлтэй гэж үзжээ

Ц.Чимэдцэеэ
2025-07-28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар баталсан “Алт-3” аяныг хэрэгжүүлэх 85 дугаар тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа.

Учир нь тусгай хамгаалалттай газар нутгийг багасгах заалт байгаль орчны бодлоготой зөрчилдөж, Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй гэж үзжээ.

Ерөнхийлөгчийн тайлбарлаж буйгаар байгаль орчныг хамгаалж, тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлэх нь үндэсний аюулгүй байдлын нэг чухал хэсэг юм.

Тухайлан хоёр заалтыг онцолсон.

  • УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтаар алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 2020 оны 46, 47 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай заасан нь тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг бууруулах эрсдэлтэй.

  • УИХ-ын 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “...2025 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө” гэж заасан нь Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарлаж буй шинжийг агуулсан гэж үзжээ.

УИХ энэхүү хоригийг хуулийн дагуу дахин хэлэлцэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe