Олон улсын биологийн 36 дугаар олимпиадад хоёр сурагч амжилттай оролцлоо

Ц.Чимэдцэеэ
2025-07-28

Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан Олон улсын биологийн 36 дугаар олимпиадаас Монгол Улсын 1 сурагч хүрэл медаль, 1 сурагч шагналт байранд шалгарлаа.

  • Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12-р анги) —ХҮРЭЛ МЕДАЛЬ
  • Санчигдоржийн Сансармаа (Монгол тэмүүлэл сургууль, 11-р анги) —ТУСГАЙ БАЙР

Мөн Энхтөрийн Марал (Хобби сургууль, 12-р анги), Эрдэнэбатын Зана-Эрдэнэ (Шинэ эрин сургууль, 11-р анги) нар өндөр онооны гүйцэтгэлтэй оролцсон байна.

Энэ удаагийн олимпиад тус бүр 3 цаг үргэлжилсэн онолын 2 шалгалт, тус бүр 90 минутын 4 дадлагын ажилтай байсан бөгөөд энэ жил цоо шинээр Микробиологи, Биоанагаахын шинжлэх ухааны дадлагууд нэмэгдсэнээрээ онцлог төдийгүй маш бага онооны зөрүүтэй, өндөр өрсөлдөөнтэй олимпиад болж өндөрлөж байна. 

Манай улсын сурагчид дэлхийн 75 орны 300 гаруй сурагчидтай оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe