Олон улсын физикийн 55 дугаар олимпиадаас 2 мөнгө, 3 хүрэл медалын болзол хангалаа

.Graph
2025-07-24

Олон улсын Физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалын болзол хангажээ.

Мөн оролцсон бүх сурагчид медалт байранд шалгарсан байна.

Монгол Улсыг төлөөлж:

🥈Гүрбазарын Батбаяр (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 12-р анги) МӨНГӨН МЕДАЛ

🥈Эрхэмбаярын Ичинбат (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 11-р анги МӨНГӨН МЕДАЛ

🥉Мөнхтулгын Мөнх-Оргил (1 дүгээр сургууль, 11-р анги) ХҮРЭЛ МЕДАЛ

🥉Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги) ХҮРЭЛ МЕДАЛ

🥉Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги) ХҮРЭЛ МЕДАЛ тус тус хүртлээ. 

Багийн ахлагч:

  • Г.Мөнхбаяр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор
  • М.Отгонбаатар, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш

Дасгалжуулагч багш:

  • Ц.Гантөмөр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, профессор
  • Я.Мөнхсайхан, МУБИС-ийн багш, доктор

Ажиглагч багш:

  • Н.Оюунчимэг, НЕБ-ын 1-р сургуулийн багш
  • Б.Булгамаа, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш
  • Г.Буянхишиг, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш

Багш, сурагчдад өнөөдөр 20.00 цагт шагнал гардуулна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe