Филиппинд үерийн улмаас 23 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүллээ

.Graph
2025-07-23

Филиппин улсад даваа гарагт үргэлжлэн орсон аадар борооны улмаас Манила хотын Марикина гол үерлэжээ.

Голын дагуу амьдардаг 23 мянга гаруй иргэнийг шөнийн дотор нүүлгэн шилжүүлсэн.

Мөн Манила болон ойр орчмын мужуудад сургуулиуд болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байна. 

Филиппинд жилд дунджаар 20 гаруй удаагийн шуурга, хар салхи болдог бөгөөд тус улсын хамгийн эмзэг бүс нутгууд ихэвчлэн өртдөг аж.

 

Эх сурвалж: ОБЕГ

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe