Унгар улсад зохион байгуулагдсан “Будапешт-2025” ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, “Душанбе-2025” их дуулгын аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайчид хүндэтгэл үзүүлсэн тухайгаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут цахим хуудаснаа мэдээлжээ.
Тэр "Өөрийгөө ялан дийлж, гэмтэл бэртэлтэй хүнд хэцүү цаг мөчийг ажралгүй даван туулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн түүний гавьяа, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол улсын Батлан хамгаалахын яамнаас хоёр өрөө байрны батламжийг гардуулан өглөө. ОУХМ Б.Ганхайч таны цаашдын спортын их замналд өндөр амжилтыг хүсэн ерөөе" хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл үлдээх