Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Ц.Чимэдцэеэ
2025-07-09

Чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий хуулиудыг эцэслэн батлахаар санал хурааж байна.

Тухайлбал, олонхын саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Экспортын орлого бууралтаас үүдэн төсвийн орлого дагаж буурах төлөвтэй тул, уг хуулийн төсөлд эдийн засгийн орчин тогтворжуулах чиглэлтэй шинэ макро үзүүлэлтүүдийг нэмж тусгасан.

Мөн эдийн засгийн бодит өсөлтийг 2025 онд 5.5 хувь, 2026 онд 6.0 хувь, 2027 онд 6.5 хувь байхаар тусгажээ. Инфляцыг 2025 онд 9.5 %, 2026 онд 7.0 %, 2027 онд 6.4 % гэж төсөөлжээ.

2025 оны ДНБ-ийг 90 их наяд төгрөг, төсвийн орлогыг 30.2 тэрбум төгрөг байхаар тооцсон.

Эдгээр өөрчлөлтүүд 2025–2027 оны бодит эдийн засгийн тооцоолол, инфляцын түвшин, төсвийн орлого зэргийг шинэчилж, төсөв төлөвлөлтөд бодлогын уялдаа нэмэх зорилготой хэмээн хууль санаачлагчид үзэж буй.

Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцэслэн батлав.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe