Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог үе шаттай цөөлөх зорилтын хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 29 хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэрийг гаргалаа.
29 хороо, зөвлөлийг татан буулгаснаар цаашид жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэнэ.
Татан буугдсан 29 хорооны чиг үүргийг Засгийн газрын гишүүд, яамнууд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд үзсэн байна.
Сэтгэгдэл үлдээх