Хаврын чуулганыг өнөөдөр хаана

Ц.Чимэдцэеэ
2025-07-09

УИХ-ын хаврын чуулганы нэгсдэн чуулган өнөөдөр 54.8 хувийн ирцтэйгээр 08.08 цагт эхэлжээ. Хуралдаанаар 13 асуудал хэлэлцүүлэхээр танилцуулсан.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсож баталлаа. 

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолоор Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бологын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Эдийн засгийн гэсэн нийт найман Байнгын хорооны бүрэлдэхүүнийг нэр бүрчлэн батлахаар тусгасныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар батлав.

Мөн "Нэгдүгээр тойрог зам" байгуулахтай холбоотой “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.

Хуралдаан түр завсарлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe