НЗД бөгөөд УБ хотын захирагч Х.Нямбаатартай БНХАУ-аас хагас коксжсон нүүрс 200 гаруй тэрбум төгрөгөөр оруулж ирэх эсэх асуудалд багагүй маргаан дэгдээж байсан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өөрийн судалгааны үндсэнд бүтээсэн “Нүүрснээс кокс ба шингэн түлш үйлдвэрлэх технологи” номоо өнөөдөр нээх гэж байна.
Нээлт өнөөдөр 12.00-14.00 цагийн хооронд Иньерномын төв салбарт болох юм.
Тэр цахим сүлжээндээ номын агуулга болон нүүрс химийн технологи, төслүүдийн талаар санал солилцож ярилцахаар төлөвлөж байгаа тул нээлтэд урьж байна хэмээжээ.
Сэтгэгдэл үлдээх