Техаст буусан үерийн улмаас одоогоор 82 хүн амиа алдсанаас 28 нь хүүхэд байна

.Graph
2025-07-07

АНУ-ын Үндэсний баярын өглөө буюу 7 сарын 4-ний үүрийн 04:00 цагийн орчимд үерийн гамшиг тохиож эхэлсэн. Тодруулбал Техас мужийн төв хэсгээр хүчтэй аадар бороо орсны улмаас Гуадалупе мөрөн үерлэж, 45 минутын дотор усны түвшин 8–9 метрээр нэмэгджээ. 

Одоогийн байдлаар 82 хүн амиа алдсанаас 28 нь хүүхэд байгаа бөгөөд зусланд амарч байсан 8-9 насны хүүхдүүд байжээ. Түүнчлэн 41 хүн ор сураггүй алга болсон бөгөөд Mystic зусланд байсан 10 охин, нэг багш ор сураггүй хэвээр байна.

Эл гамшгийг “100 жилд нэг л тохиох гамшиг” гэж тодорхойлсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Техас мужид онц байдал зарласан бөгөөд Онцгой байдал, гамшгийн агентлаг (FEMA)-аараа дамжуулан гамшигт нэрвэгдэгсдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн орон гэргүй болсон иргэдийг бүртгэн, түр байранд оруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн, сэтгэлзүйн зөвлөгөө өгч буй аж.   

Алга болсон иргэдийг эрэн хайхаар нисдэг тэрэг, завь, дрон ашиглан 850 гаруй хүнтэй аврах баг ажиллаж байна.

Одоогийн байдлаар гамшгийн хохирлыг урьдчилан тооцоолох боломжгүй байгаа бөгөөд 2017 онд Техасын Хьюстон мужид болсон “Харви" хар салхины улмаас нийт хохирол 100 тэрбум ам.долларын хохирол нүүрлэсэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe