Чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Ө.Гэрэлт-Одыг томиллоо.
Өвгөнхүүгийн Гэрэлт-Од нь 1970 онд төрсөн 55 настай. 1978-1988 онд Төв аймгийн Зуунмод сумын ерөнхий боловсролын 1 дүгээр арван жилийн сургууль, 1988-1993 онд Монгол Улсын Үндэсний Их сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр, докторын зэрэгтэй.
Ажлын замнал
Тэрбээр Санхүүгийн зохицуулалтын орчныг сайжруулахын тулд гурван үндсэн чиглэлд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Санхүүгийн зэх зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах зохицуулалтын чадамжийг сайжруулахын тулд ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээгээд, санхүүгийн зах зээлд оролцогч талууд нэг хэлээр ярьдаг ойлголцдог байх нь зохицуулалтын чадамж, оролцогч талуудын санхүүгийн боловсролоос хамаарах бөгөөд энэ нь зохицуулалтын үндсэн чиглэл гэдгийг онцолсон.
Мөн тогтвортой, хүртээмжтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг дэмжих бодлого хэрэгжүүлэх хүрээнд үндэсний санхүүгийн байгууллагуудыг гадаад зах зээлд гарч хөрөнгө татах, гадны хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллагуудын ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана хэмээсэн.
Сэтгэгдэл үлдээх