Шинэ оны босгон дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1072 хувьцааны ногдол ашиг 350 гаруй мянган төгрөг болж байгааг зарласан. Ийнхүү 350 мянгаас 135 мянгыг ногдол ашиг хэлбэрээр олгосон билээ. Тэгвэл үлдэгдэл мөнгийг хэзээ олгохыг энэ сарын 19-ний өдрөөс өмнө шийдэх аж.
Компанийн тухай хуулиар ХК нь санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ногдол ашиг тараах эсэх, ногдол ашиг тараах тохиолдолд хэзээ тараахыг шийддэг. Тэгвэл энэхүү 50 хоног нь хоёрдугаар сарын 19-нд дуусаж буй. Тиймээс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ энэ сарын 19-өөс өмнө хуралдаж, шийдвэр гаргах аж.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн санхүүгийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдсэн байна.
Сэтгэгдэл үлдээх