Мөсөнд авиралтын дэлхийн аваргаас монголчууд 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна

Ж.Номин
2025-02-07

Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн үргэлжилж буй. Тус цуврал тэмцээн нь Солонгос, Швейцар, Франц зэрэг улсад цувралаар зохион байгуулагдаад байгаа бөгөөд тун удахгүй Америк, Канад улсад үргэлжлэх аж. 

Дэлхийн 25 орны 120 гаруй тамирчид хурд болон техник гэсэн хоёр төрөлд өрсөлдөж байгаа уг тэмцээнд монголын тамирчид үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. 

Тухайлбал, ОУХМ Ч.Мандахбаяр Швейцар улсад болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Н.Сэлэнгэ алтан медаль хүртсэн бол Франц улсад болсон тэмцээнээс Н.Сэлэнгэ болон Ч.Мандахбаяр нар алт, Н.Хэрлэн хүрэл медаль тус тус хүртжээ. 

Ийнхүү одоогоор зохиогдоод буй мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах гурван тэмцээний нийлбэр дүнгээр эрэгтэй ангилалд Ч.Мандахбаяр 2-рт, Н.Хэрлэн 4-рт, эмэгтэй ангилалд НСэлэнгэ 1-рт бичигдэж байгаа аж.  

Монголд мөсөнд авиралтын тамирчин бэлтгэх мэргэжлийн багш, дасгалжуулагч, бэлтгэлийн байр байхгүй бөгөөд салбарын яам нь ч уг спортод ач холбогдол өгдөггүй гэхэд хилсдэхгүй. Гэтэл спортын салбараас мартагдсан уг төрөлд монгол тамирчид дэлхийд тэргүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe