ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийг мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлбал, олон нийт амь хохирогчийн хүү О.Одбаярыг мөрдөн шалгах ажиллагааны хохирогчоор тогтоолгүй дүү О-г нь хохирогчоор тогтоосныг шүүмжилж байв.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл дараах тайлбарыг хэллээ.
Тэрбээр “Мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явагддаг. Хэрэг гарсан тохиолдолд шууд хохирогчийг тогтоодог. Тухайн үед амь хохирогчийн хүү О.Одбаяр нь хугацаат цэргийн алба хааж байсан тул хамгийн ойр дотнын хүн гэж дүүг нь хохирогчоор тогтоосон. Нэгдүгээр сарын 31-нд талийгаачдын ажил явдал болж өнгөрсөн. Энэ үеэр яг ажил явдалд оролцон, эмгэнэлт үе нь таарсан учир байлдагчийг хохирогчоор тогтоогоогүй байсан. Хүү нь цэргээс халагдаад ирсэн тул одоо О.Одбаярыг зүй ёсоор хохирогчоор тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ.
Байлдагч бол маш үлгэр дуурайлалтай, анги хамт олноо манлайлан, эх орныхоо хилийг нэр төртэй хамгаалж байсан. Ямар нэг сахилгын зөрчилгүй сайн байлдагч байсан. Хил дээр байсан хүүхдэд тийм эмгэнэлт явдлыг шууд хэлэх зохилгүй гэж үзээд Улаанбаатар хотод ирснийх нь дараа болсон явдлыг хэлсэн. Одоогоор хугацаат цэргийн албанаасаа журмын дагуу чөлөөлөгдөөд байна.
Сэтгэгдэл үлдээх