Гэр бүлийн 6 гишүүнээ нэг шөнө алдсан О.Одбаярт Монголын хуульчдын холбоо үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэхээр болсон байна.
Хуульчдын холбооноос гаргасан мэдэгдэлд "Иргэн О.Одбаярын гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсонд гүн эмгэнэл илэрхийлье. Монголын Хуульдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос хуульч, өмгөөлөгчдийн баг гаргаж О.Одбаярт хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, бусад холбоодтой хамтарч ажиллахаар боллоо" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх