Гиннесийн рекорд эзэмшигч Польш залуу Бүх Оддын тоглолтод шоу үзүүлнэ

.Graph
2025-02-07

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 30 жилийн ойн Бүх Оддын тоглолтод Дэлхийн шилдэг данкеруудын нэг Польш залуу Пиотр “Грабо” Грабовски оролцохоор манай улсад ирээд байна.

Тэрээр “Summit Slam Dunk show”-гаар өөрийн шилдэг үзүүлбэрүүдээ үзүүлэх болно. Түүний хувьд 2023 оны 3-р сарын 1-нд Лондон хотод дэлхийн хамгийн өндөр цагирагт салтаагаар гаргаж данк хийсэн (цагирагны өндөр 3м 20см) амжилтаар Гиннесийн рекорд тогтоож байжээ. Honor Magic5 Pro ухаалаг гар утасны хиймэл оюун ухаанаар ажилладаг камер нь дээд амжилт тогтоох мөчийг буулгажээ. Камер нь авах хамгийн тохиромжтой мөчийг тодорхойлж, Грабовскийн үсрэлтийн хамгийн өндөр цэгийг тэмдэглэсэнм.

Түүний амжилтууд:

  • Actual FIBA 3X3 World Champion
  • 4x winner of contests FIBA 3X3 finals (Jeddah, Abu Dhabi)
  • Winner- ShutUpAndPlay in Berlin (I dunked over NBA star Donovan Mitchell)
  • 21 won contests of FIBA 3×3 tournaments (Canada, Czech Republic, Hungary, Switzerland, Saudi Arabia, Qatar, Philippines, China)
  • In total 63 won contests in Poland and internationally.
  • Around 200 dunk shows in Poland and worldwide.
  • Youtube-ээс Grabo dunk гэж хайгаад гайхамшигтай данкуудыг нь үзээрэй.

UG Arena-д болох сагсан бөмбөгийн “Бүх Одод”-ын тоглолт үзүүштэй, гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe