Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо ураны төслийн талбайг Улаанбадрах сумын төвтэй холбох 60 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх амлалтаа Засгийн газар биелүүлэх нь. Улмаар барилгын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэж, 2028 оны гуравдугаар улиралд дуусгахаар төлөвлөсөн. Тэгвэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвийг Зөөвч-Овоо төслийн талбайтай холбох 60.1 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг шинэ сартай уралдан албан ёсоор эхлүүллээ.
Тус зам нь Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг" компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ашиглаж буй Зөөвч-Овоо ураны төслийн бүтээн байгуулалтын нэг хэсэг болох бүс нутгийн тээвэр, логистикийн нөхцөлийг сайжруулах, орон нутгийн авто замын сүлжээг байгуулахад чухал ач холбогдолтой юм.
Авто замын төслийн захиалагчаар “Бадрах Энержи” ХХК, гүйцэтгэгчээр “Аргалант транс” ХХК ажиллаж байна
Сэтгэгдэл үлдээх