Спорт бооцоогоор мөнгөө өсгөх зорилгоор 42 сая төгрөг залилуулжээ

Ц.Чимэдцэеэ
2025-02-07

35 настай, эрэгтэй, “Б” нь “Бүүст хийж мөнгө өсгөж өгнө” гэх зарын дагуу телеграмм хаягаар үл таних хүнтэй холбогдож, залилуулсан гэх мэдээлэл энэ сарын 1-нд цагдаагийн байгууллагад ирж, мөрдөн шалгажээ. Улмаар 9 удаагийн гүйлгээгээр 42 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Энэ төрлийн залилах гэмт хэргийн зар мэдээлэл цахим орчинд буюу фэйсбүүк, инстаграм, телеграмм зэрэг платформд их байгаа тул мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягталж, өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх, үл таних этгээдэд их хэмжээний мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe