Монголбанк нэгдүгээр сард нийт 1,236.5 кг үнэт металл худалдан авсан байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 21.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 26.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 175.8 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 1 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 297,634.43 төгрөг байв.
Ийнхүү үнэт метал тэр дундаа алт худалдан авах нь улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийн эрсдэлээс хамгаалах зэрэг ач холбогдолтой байдаг аж.
Сэтгэгдэл үлдээх