K-pop урсгалын хөвгүүдийн “BTS” хамтлагийн 2020 онд дэлхийн дахиныг байлдан дагуулсан мегахит “Dynamite” сингл цахим хөгжмийн стрийминг үйлчилгээний Spotify платформ дээр 2 тэрбум хандалт давлаа. Ингэснээр уг хамтлаг дуу нь 2 тэрбум хандалт давсан авсан анхны K-pop хамтлаг болсон талаар БНСУ-ын BigHitMusic агентлаг өчигдөр мэдэгдлээ.
Гэхдээ дууны хувьд Spotify платформ дээр 2 тэрбум хандалт авсан анхны K-pop дуу биш бөгөөд тус хамтлагийн гишүүн Жонгүгийн "Seven” хамгийн түрүүнд 2 тэрбумын босго давсан K-pop артист болж байжээ.
BTS хамтлагийн “Dynamit” синглийн тогтоосон амжилтуудыг дурдвал:
- 24 цагийн дотор YouTube хамгийн их үзсэн видео
- 24 цагийн дотор "YouTube"-ийн хамгийн их үзсэн дууны видео
- K-pop хамтлагийн 24 цагийн дотор YouTube-ийн хамгийн их үзсэн дууны видео
- Billboard-ийн дижитал дууны борлуулалтын жагсаалтад нэгдүгээрт бичигддэг: "Динамит" дуу нь 18 долоо хоног тэргүүлжээ.
- US hot 100-д хамгийн олон долоо хоног: "Динамит" шилдэг 100-д 32 долоо хоног дараалан орсон.
- Billboard Hot 100-д тэргүүлсэн Солонгосын сингл: "Dynamite" нь энэ амжилтад хүрсэн Солонгосын анхны сингл.
- Spotify дээр 2 тэрбум хандалт авсан Азийн анхны хамтлаг
Сэтгэгдэл үлдээх