Н.Энхбаяр: Иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө тараах нь Төв банкны мөнгөний бодлого, зорилтод харш нөлөөтэй

Д.Халиунаа
2026-11-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхантай уулзлаа. Энэ үеэр Оюу толгойн ноогдол ашиг болох 3 их наяд төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн 2 их наядыг нь эрчим хүч болон дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд зарцуулж, үлдсэн 1 их наяд төгрөгийг иргэдийн хуримтлалын санд (И-Монголиа дахь дансанд) төвлөрүүлэхээр тусгасан юм. 

Одоогийн тооцоогоор нэг иргэнд ойролцоогоор 857,000 төгрөг ногдох боломжтой байна. Уг ногдол ашгийг иргэдийн халаасанд тараах санал асуулгыг нийтийн өргөдлийн D-Parliament платформ дээр санал эхлүүлж, улмаар 100 мянган иргэн дэмжжээ. 

Ерөнхийлөгчийн уг байр суурь нь иргэдийн саналаа дэмжиж буй мэт харагдаж байгаа ч макро эдийн засагт сөргөөр нөлөөлж, Монголбанкны зорилт болон мөнгөний бодлогод сөрөг нөлөөтэйг эдийн засагчид сануулж байна. Тэтгэвэр, тэтгэмж, цалин, ногдол ашиг зэргээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэх нь эргээд үнийн өсөлт, инфляцыг өдөөх эрсдэлтэй байна. 

Энэ талаар Эдийн засагч, ТТБЗ-ийн гишүүн Н.Энхбаяр

  • "Нэгд, бензин шатахууны хангамж тасалдал, доголдолтой, хоёрт махны ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ, сувгийг бий болгож чадаагүй нөхцөлд иргэдийн гар дээр цалин, тэтгэвэр, тэтгэмж, ногдол ашиг хэлбэрээр их хэмжээний бэлэн мөнгийг олгох, тараах нь Төв банкны мөнгөний  бодлого, тавьж байгаа зорилтод харш, сөрөг нөлөөтэй. Ирэх 2027 оны инфляц 2 оронтой тооноос буухгүй, одоогийн инфляцын түвшин он дамнан үргэлжлэх магадлал өндөр байна"

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe