Улаанбаатар хот өдөр бүр, цаг минут тутамд түгжиирдэг. Өчигдөр ч түгжирсэн. Тэгвэл Тээврийн Цагдаагийн албанаас өчигдрийн түгжрэлийн шалтгааныг тайлбарлаж, мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд “цахилгаан түгээх станцаас цахилгааны гэмтэл гарсны улмаас дараах 13-н уулзвар, замуудын гэрлэн дохио 18:00-19:00 цагийн хооронд ажиллахгүй болж цагдаагийн алба хаагчид зохицуулалт хийж ажиллалаа. Үүнд:
- СХД, 5-н шарын уулзварын гэрлэн дохио,
- СБД, Циркийн уулзварын гэрлэн дохио,
- 32-ын уулзварын гэрлэн дохио,
- ЧД, Улсын Их дэлгүүрийн явганы гэрлэн дохио,
- БЗД, Офицеруудын ордны тойргийн гэрлэн дохио,
- Чулуун-Овооны тойргийн уулзварын гэрлэн дохио,
- Нарантуул захын уулзварын гэрлэн дохио,
- ХУД, ХААИС-ийн уулзварын гэрлэн дохио,
- ”E-Mart” худалдааны төвийн уулзварын гэрлэн дохио,
- Яармагийн гүүрний гэрлэн дохио,
- БГД, Эх нялхсын уулзварын гэрлэн дохио,
- Саппорогийн уулзварын гэрлэн дохио,
- Гэмтлийн эмнэлгийн уулзварын гэрлэн дохио тус тус ажиллахгүй болсонтой холбоотой” гэв.
Сэтгэгдэл үлдээх