Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Б.Мөнхзаяа нар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос гаргасан макро зохистой бодлогын шийдвэрийг танилцууллаа.
С.Наранцогт “Айл өрхийн бодит орлого буурч, цалингийн болон малчны, хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй боллоо. 2026 оны есдүгээр сард өр орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 9.1 хувь хүрч өнгөрсөн оныхоос 2.7 нэгж хувиар өссөн байна. Энэ нь нөгөө талдаа олон банк, санхүүгийн байгууллагаас зэрэг зэрэг зээл авсан иргэдэд дарамт үүсгэсэн. Ийм иргэдтэй банк тохирч зээлийн хугацааг сунгах боломж хаалттай байсан. Мөнгөний бодлогын хороо энэ асуудлыг авч хэлэлцээд зээлийн хугацааг 48 сар хүртэл сунгалаа. Тиймээс иргэд зээл авсан банкандаа хандаж хүсэлт гаргах ёстой. Банк тухайн иргэний санхүүгийн нөхцөл байдлыг холбогдох журмын дагуу судалж, хариу өгнө. Маргаашаас эл шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ ил тод хэлэх ёстой хугацаа уртсахын хэрээр зээлийн хүү өснө” гэв.
Мөн ханш нэмэгдсэн тухай мэдээлэл өчигдөр нэлээд явлаа. Тийм юм байхгүй. Ганц нэг банк бус байгууллага “Найман шарга”-ын авч өгөх ханшаа өндөрсгөж, спекуляц хийсэн. Үүнд тодорхой арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Тухайн байгууллага нь удаа дараа ингэж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Ханш өссөн мэт буруу мэдээлэл гаргаж болохгүй. ГВАН-д байгаа 8.9 тэрбум ам.долларын 1.7 тэрбум ам.доллар нь Ирээдүйн өв сангийнх. Албан ханш хөдлөхгүй байна гэдэг нь ханш тогтвортой байна гэсэн үг. Мөн банкнуудаас ирсэн хүсэлтийг бүрэн биелүүлж байна. Өмнө нь хүндрэлтэй үед хязгаар тогтоож, түүнээс улбаалан ханш хөдөлдөг байсан. Одоогоор тийм зүйл огт байхгүй" хэмээсэн юм.
Сэтгэгдэл үлдээх