Б.Дэлгэрсайхан: Богд уулыг нүхлэн туннел хийх ажлыг баячууд эсэргүүцэж байна

Ж.Номин
2024-12-05

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө. 

Зам тээврийн сайдын багцаас хөрөнгө оруулалтын зардалд  тусгагдсан 38 төслийн 8 төслийг хасаж, 30 төсөл үлдсэн. Хасагдсан төсвүүд дунд Тэрэлжийн 4 эгнээ зам, Дархан-Алтанбулагийн 4 эгнээ зам, Дадалын аялал жуулчлалын 59 км зам, Халх гол, Хэрлэн тосгоны 69 км замын төсвүүд хасагдсан. Ийнхүү нийт 1 их наяд орчим төгрөгийн төсвийг хассан гэсэн үг. 

Тэрбээр Богд уулыг нүхлэн, “Хөшигийн хөндийн туннел” хийх асуудлаар дараах тайлбарыг өгөв.

- Зураг төсөв, ТЭЗҮ-н сонгон шалгаруулалтын ажил явагдаж байна. Та нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, үнэлгээний хувьд буруу PR яваад байна. 5.5 их наядаар барина гэдэг худлаа мэдээллийг зориуд явуулаад байна. Би түгжрэлийн сайд байхаасаа л бүтэн жил гаруйн хугацаанд судалгаа хийж байгаа хүн. Та нар бод. Богд уулын амаар дүүрэн хауснууд байна. Ухаж ороод битүү баячуудын хаус барьчихсан.

Дээр нь баячууд хаус бариад, бааж шээж болж байхад ард түмэн тийшээ нэг гарах гарц хийж яагаад болдоггүй юм.

Ер нь бол үнэн биз дээ. Хэлэлдээ та нар. Юманд учир начиртай хандаж, ард түмэнд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Тийшээ туннел гаргахаар массын үйлчилгээ болчих учир баячуудын тав тухтай амьдрал алдагдах тул энэ ажлыг гацаах гэж PR хийж байгаа гэж би хардаж байна гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe