Зүүн Азийн аварга шалгаруулах Муайтайн тэмцээн БНХАУ-ын Хонгконгд 2024 оны 11 сарын 28-наас 12 сарын 1-нийг хүртэл зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Монгол Улсын Муайтайн баг амжилттай оролцож 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, “Шилдэг дасгалжуулагч”, “Шилдэг тамирчин”-ы алдрыг хүртэж, Монгол Улсынхаа нэрийг тивдээ тамгалсан байна. Үүнд:
- З.Мөнх-Эрдэнэ “ Шилдэг дасгалжуулагч”
- 67кг жинд Б.Гантогтох “ Шилдэг тамирчин”, “Мөнгөн медаль” (Гаруда академи)
- 51кг жинд Н.Цогтгэрэл “Алтан медаль” ( Галт дэвжээ)
- 57кг жинд Б. Гансэлэм “Алтан медаль” ( ХЦ0108-р анги)
- 60кг жинд Б.Амгаланбаяр “Алтан медаль” (Гаруда академи)
- 71кг жинд Н.Алтанбаяр “Алтан медаль” (Гаруда академи)
- 60кг жинд Б.Санчир “ Мөнгөн медаль” (Гаруда академи, Томужин сургууль)
- 54кг жинд С.Батдорж “ Хүрэл медаль” ( Виктори клуб)
- 45кг жинд Э.Намуунаа “Хүрэл медаль” (Гаруда академи)
- 54кг жинд Э.Ариунзаяа “ Хүрэл медаль” (Гаруда академи) тус тус шалгарав.
Сэтгэгдэл үлдээх