Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган үргэлжилж байна. (10.00 цаг)
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 77 гишүүн ирж, 61.1 хувийн ирц бүрдсэнийг танилцуулснаар өнөөдрийн (2024.11.08) хуралдааныг нээв.
Хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийг гурав болон дөрөв дэхээ хэлэлцэхээр товлосон байна. УИХ-ын зарим гишүүд төсвийн нийт 35.7 их наядын зардлаас 3.6 их наяд төгрөг хасах санаачилга гарган Засгийн газарт хүргүүлсэн.
Уг хүсэлтээр Засгийн газар төсвийн төслийг буцаан татахгүй бол чуулганаар 35.7 их наядын төсөв шууд батлагдана.
Учир нь дэгийн тухай хуулиар гурав дахь хэлэлцүүлгээр хоёр дахь хэлэлцүүлгийн дүгнэлтийг танилцуулж, дөрөв дэх хэлэлцүүлгээр эцэслэн батлах ёстой.
Өнөөдрийн хуралдаанааны товыг бүрэн эхээр танилцуулахад,
- “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Хуулийн төслүүдийг эцэслэн батална
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг
Сэтгэгдэл үлдээх