Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг тодорхойлж, зөвлөмж гаргажээ.
Тодруулбал,
- 1-2 дугаар ангийн сурагч 20-30 минут
- 3-5 дугаар ангийн сурагч 30-40 минут
- 6-7 дугаар ангийн сурагч 50-60 минут
- 8-9 дүгээр ангийн сурагч 60-70 минут
- 10-12 дугаар ангийн сурагч 80-90 минут байхаар зөвлөмж өгсөн байна.
Гэрийн даалгаврын хугацааг сурагчийн нас, анги, түвшний болон судлагдахууны сургалтын хөтөлбөрийн зорилт, бүлэг дүүргэлт, багшийн ачааллыг харгалзан боловсруулсан гэж мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх