Япон Улсын Шизүока мужид сурагч солилцооны 5 хоногийн хөтөлбөрт хамрагдах сурагчдын сонгон шалгаруулалтыг зарлажээ. Ингэхдээ 16-18 настай, Монгол Улсын иргэн буюу ЕБС-ийн 10-12-р ангийн сурагч байх мөн өмнө нь Япон Улсад зорчиж байгаагүй байх гэх шаардлагыг тавьж байгаа аж.
Шалгаруулалтад орохдоо гадаад паспортын хуулбар болон эсээ бичих юм.
Эсээнд тавигдах шаардлага:
- 400 үгэнд багтаах;
- Сонгосон сэдвийн хүрээнд бичих;
- Өөрийн байр суурь, санаагаа товч, тодорхой, ойлгомжтой илэрхийлэх;
- Баримт, нотолгоо, жишээ ашиглах;
- Ашигласан ном, зохиол, эх сурвалжаа дурдах.
Эсээний сэдэв:
- Дэлхийн иргэн гэж миний бодлоор
- Зайны сургалтад хамрагдсан миний туршлага
- Уур амьсгалын өөрчлөлт манай сургуульд
- Хэрвээ шидтэн байсан бол сургуулиасаа халмаар санагддаг соёлууд
- Ирээдүйн тухай миний бодол
Дээр дурдсан баримт бичгүүдийг холбоо барих утасны дугаарын хамт 2024 оны 8-р сарын 30-ны дотор vice@all4education.mn мэйл хаяг руу илгээх юм.
Сэтгэгдэл үлдээх