Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг өнөөдрөөс (2024.08.01) e-mongolia болон esis мэдээллийн системээр дамжуулан хүлээн авч эхэллээ.
Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 292’359 хүүхэд байна. Үүний 142’150 нь нийслэлд харьяалагдаж байгаа юм.
Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал,
- 2 настай-30894
- 3 настай-35055
- 4 настай-37204
- 5 настай-38997 хүүхэд байна.
Боловсролын ерөнхий газраас цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээхэд анхаарах зүйлсийг сануулжээ. Үүнд:
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт явсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
- Хэрвээ шилжилт хөдөлгөөн хийх бол 2024 оны наймдугаар сарын 12-оос өмнө баталгаажуулсан байх
- Хэрвээ E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол өөрт ойрхон цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын багт наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг авах
Эцэг, эхчүүд нийслэлийн хамран сургах тойргийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын сайт, пэйж хуудас болон утсаар авах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх
Хүүгээ бүртгүүлэх
Мөнхцэцэг
Дэмжих үү?
0 0