Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах байранд өөрийн биеэр ирж саналаа өгөх боломжгүй иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авч байна.
Дээрх сонгогчид өнөөдөр 07.00-20.00 цагийн хооронд ийнхүү саналаа өгөх юм. Санал өгсөн иргэд нууцлалаа хангаж, өөрийн биеэр саналыг хуудсыг хайрцганд хийнэ.
Санал өгч буй 93 настай иргэн залуусыг саналаа өгөхийг уриалж, өглөөнөөс хойш зөөврийн хайрцаг ирэхийг догдлон хүлээж байсан тухайгаа хуваалцлаа.
Зөөврийн хайрцгаар санал өгөхөгөхөөр 16’352 иргэн хүсэлт ирүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх