Зуслангийн бүсээр цас орж байна

Ц.Чимэдцэеэ
2024-06-21

Улаанбаатар хотод өнөөдөр (2024.06.21) бороотой, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур +1...+3 градус дулаан байна.

11.00 цагийн байдлар +2 градус дулаан, харьцангуй чийгшил 87 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Мөн өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хасагт эрс сэрүүсэж, Хэнтийн уулсаараа нойтон цас орно.

Иймд ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe