Гадаадад суугаа монгол иргэд энэ сарын 20-23-ны өдрүүдэд тухайн улсынхаа 07.00-22.00 цагт сонгуулийн саналаа өгнө. Энэ удаагийн сонгуульд 13’095 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн байна.
Дээрх иргэдийн хувьд 2012 оноос хойш анх удаа УИХ-ын сонгуульд оролцож буй нь энэ юм. Ингэхдээ 126 нэр дэвшигчийн 48 буюу жагсаалтаар нам, эвсэл сонгох байдлаар саналаа өгнө.
Өмнө жилүүдэд дээрх сонгогчид сонгуульд хэрхэн оролцож байсан талаар хүргэе.
- 2012 оны УИХ-ын сонгуульд 4276 иргэн бүртгүүлж, 2777 нь санал өгсөн.
- 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 6233 иргэн бүртгүүлж, 4242 нь санал өгсөн.
- 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 7209 иргэн бүртгүүлж, 4767 нь санал өгсөн.
- 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 7394 иргэн бүртгүүлж, 5568 нь санал өгсөн.
Сэтгэгдэл үлдээх