“IMAGINE” арт фестиваль энэ амралтын өдрүүдэд болно

.Graph
2026-11-13

Гэр бүлээрээ урлагийн ертөнцөөр аялж, хүүхдүүдийнхээ төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, хамтдаа мартагдашгүй дурсамж бүтээх хоёр өдөр айсуй!

Гончигсумлаа сангаас зохион байгуулж буй 5 дахь удаагийн IMAGINE арт фестиваль энэ сарын 14, 15-ны өдрүүдэд хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд зориулсан урлаг, соёлын олон сонирхолтой хөтөлбөрөөр үргэлжилнэ.

Энэ жилийн фестиваль нь хүүхдүүдийн бүтээлийг олон нийтэд танилцуулахаас гадна тэднийг урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх, шинэ зүйл туршиж үзэх, төсөөллөө бодит бүтээл болгох боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

  • Хэзээ: 2026 оны 11-р сарын 14, 15
  • Цаг: 13:00–19:00
  • Байршил: AIC Steppe Arena

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe