Дорнод аймагт сураггүй алга болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

.Graph
2026-11-02

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн "Хоёр мэлхийт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 123 км-т/ бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ний өдрийн 00:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, тус сумын Жаргалант хоёрдугаар багийн Засаг дарга нар Эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж, иргэн М /54 настай, эрэгтэй/, Б 40 настай, эрэгтэй/ нарыг анх алга болсон газраас нь хойд зүгт 60 км-т, тус сумын хоёрдугаар багийн "Хутаг уул" гэдэг газраас "Портер" загварын ачааны автомашин нь осолдож хажуу тийшээ харсан байдалтай байсныг 11.01-ний өдрийн 08:30 цагт хоёр иргэнийг эсэн мэнд олж, автомашиныг татан босгож, иргэн М-д хүлээлгэн өгчээ. Тухайн хоёр иргэний биеийн байдал хэвийн байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe