Нийслэлийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 110 дугаар анги өнөөдөр сэтгүүлчдэд ажлын орчин нөхцөлөө танилцууллаа.
Аврах ангийн орчин нөхцөл ямар вэ?
- 2023 онд ашиглалтад орсон энэ байр нь аврагчдын бие бялдарыг хөгжүүлэх, амарч тухлах, дасгал сургуулилтаа хийх боломжийг бүрэн хангасан зохион байгуулалттай.
- Түүнчлэн онцгой байдал зарласан нөхцөлд Нийслэлийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой төв байр юм.
- Мөн хажуудаа албан хаагчдын хүүхдүүдийг хамруулах 50 хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэгтэй аж.
Аврагчид яаж ажилладаг вэ?
- Аврах ангийн албан хаагчдын хувцас хэрэглэл бүрэн ба сэлгэх, дамжуулах шаардлага гардаггүй гэж тус албаныхан мэдээллээ.
- Аврагчид он гарснаас хойш 130 гаруй дуудлагын дагуу ажилласан байна.
- Тэдний галын машин 9 давхар хүртэл байшингийн гал унтраах боломжтой.
- Галын голомт руу орохдоо хүчилтөрөгчийн баллон бүхий амьсгалын багаа өмсдөг.
- Энэ баг нь 300 атмосфер даралтад 25-30 минут ажиллах боломжийг бүрдүүлдэг байна.
Сэтгэгдэл үлдээх