М-Си-Эс Групп “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Ойжуулъя, Арчилъя, Хамгаалъя” аяныг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр тус группийн ажилчдын төлөөлөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 мод тарилаа.
Тус аяныг 2023 оноос хэрэгжүүлж буй бөгөөд энэ хугацаанд 350 мянган мод тарьж, түүнийгээ тасралтгүй арчлан хамгаалж иржээ.
Өнөөдөр буюу баасан гарагт нийслэл хотод цасан шуургатай, хүйтэн өдөр тохиосон ч тус группт харьяалагддаг 30 гаруй компанийн 300 гаруй ажилтан 14 мянган ажилтнаа төлөөлж мод тарих аянд нэгдлээ.
М-Си-Эс Группт ажил олгогчийн дэмжлэгтэй сайн дурын үйл ажиллагааг дэмжих журам буюу ESV хөтөлбөр хэрэгждэг бөгөөд энэ хүрээнд ажилтнууддаа жилд нэг удаа цалинтай чөлөө олгодог байна.
Түүнчлэн тус групп нь нийгэм, байгаль орчинд ээлтэй байх хандлагыг үйл ажиллагаандаа ямагт тусгаж ирсэн ба 2022 оны байдлаар группийн хэмжээнд нийт 100 мянга орчим мод тарьж, арчлан ургуулжээ. Үүнд,
Ингэхдээ зөвхөн мод тариад өнгөрөх бус ойжуулах, нөхөн сэргээх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх, төгөл байгуулах зэрэг үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж ирсэн нь онцлог аж.
Сэтгэгдэл үлдээх