МИАТ компани хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа.
Дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас авсан БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэнэ. Мөн цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.
Давуу талууд
- Хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх боломжтой.
- Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн 3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг.
- Аэродинамикийн технологийн дэвшил, илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй.
- Нэг суудалд оногдох түлшний зарцуулалт В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулсан.
- Дэвшилтэт технологи бүхий нисгэгчийн бүхээг, тоноглолуудтай.
- В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай.
Сэтгэгдэл үлдээх