Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомбо Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зөвлөх болжээ. Тэрээр “Ирэх өвлийг эрсдэлгүй давахад өчүүхэн миний эрдэм мэдлэг, туршлага бага ч атугай нэмэр болвоос энэ яваа насны нэг хэрэг бүтэх буй за” хэмээн хэлжээ. Тэрээр Архангай аймгийн Чулуут сумын "Баруун жаргалант" гэдэг газар 1959 онд төрсөн.
Боловсрол: 1977 онд Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль, хожим ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг төгссөн. Түүний хувьд Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, дулааны цахилгаан станцууд (ТЭЦ), сэргээгдэх эрчим хүч (СЭХ), эрчим хүчний үнэ тариф болон салбарын шинэчлэл (реформ)-ийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллээр байр сууриа тогтмол илэрхийлдэг билээ.
Сэтгэгдэл үлдээх
ахдаа амжилт та минь чадна эрүүл энхийг хүсэе
Бямба Очир
Дэмжих үү?
0 0За Ёндко инженер тээ ажлын амжилт ,эрүүл энхийг хүсье! Энэ цаг үед Эрчим хүчнийхээ хөгжлийн жаргал зовлонг мэддэг хүнээр зөвлөхөө болгосон Сайд Найдлаадаа баярлалаа.
Сандуйбазар Пүрэвдагва
Дэмжих үү?
0 0