УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс сэтгүүлчид цаг үеийн асуудлуудад байр суурийг нь тодрууллаа. Тэрээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, А.Ариунзаяа, О.Саранчулуун нарын дунд үүссэн асуудалд эвлэрүүлэх багийг ахалж байгаа юм байна. Мөн Ж.Эпштейнтэй холбоотой сонсголын талаар яриа өгөв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Гүтгэсэн, гүтгүүлсэн гээд гишүүдийн дунд асуудал гараад байна. Л.Энх-Амгалан, О.Саранчулуун, А.Ариунзаяа нарыг дуудаж уулзсан. Намын хяналтын хороо болон УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол очсон юм байна лээ. Бидний хувьд Л.Энх-Амгалан гүтгэсэн бол хариуцлагаа хүлээж албан тушаалаа өг. Нөгөө хоёрынх нь буруу бол бас албан тушаалаа өг. Хэн хариуцах нь албан тушаалаа өг гэж байгаа. Ажлын хэсгийн зүгээс УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдахыг хүлээж байна гэлээ.
Мөн Ж.Эпштейнтэй холбоотой сонсголын талаар асуухад "Тэр мэрийг мэдэхгүй ээ. Ямар ч учиртай, юу ч болоод байгаа юм" хэмээн хариулав.
Сэтгэгдэл үлдээх