Инстаграмийн “Instants” функцэд эрсдэлийн үнэлгээ хийсэн эсэхийг шалгаж эхэллээ

Д.Халиунаа
2026-10-07

Их Британийн харилцаа холбооны зохицуулагч байгууллага улсынхаа Онлайн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Метаг шалгаж эхэлсэн талаараа мягмар гарагт мэдэгдлээ. Тэдний мэдээлснээр, Мета компаниас өнгөрсөн оны тавдугаар сард инстаграмын шинэ функц болох instant-ийг нэвтрүүлэхдээ эрсдэлийн шинжилгээ хийж, 18-с доош насны хэрэглэгчдэд учирч болох аливаа эрсдэлд хангалттай хэмжээнд үнэлсэн эсэхэд шалгалт хийж байна. 

  • Ofcom нь Их Британийн Засгийн газрын харьяа Харилцаа холбооны зохицуулагч байгууллага бөгөөд аливаа компаниудын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ, аюулгүй байдлыг тооцоолсон эсэхэд хяналт тавьдаг байгууллага юм. Хэрэв тухайн компани эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд тус байгууллагаас 18 сая фунт стерлинг буюу 23.9 сая ам.доллар хүртэлх торгуул ноогдуулдаг байна. 

Инстаграм дээр тавдугаар сард шинээр нэвтрүүлсэн instant нь тухайн мөчид авсан зураг, видеогоо дагалцдаг найзуудтайгаа хуваалцах хуваалцах боломжтой функц юм. Мөн тухайн зургийг нэг л удаа харах боломжтой бөгөөд нээсэн тохиолдолд автоматаар алга болдог тохиргоотойгоос гадна тухайн хүний Instants-ийг screenshot хийж хадгалах боломжгүй юм. Түүнчлэн хийсэн зургуудаа дараа нь архив байдлаар харах боломжтой. 

Ofcom-ын Хэрэгжилтийн захирал Жорж Лусти “Манай Онлайн аюулгүй байдлын хууль тогтоомж тодорхой байгаа. Энэ нь платформуудад гарсан томоохон өөрчлөлтүүдийг эхлэхээс өмнө эрсдэлийг үнэлэх ёстой гэж байдаг. Эрсдэлийн үнэлгээ бол технологийн компаниудын хэрэглэгчдээ хамгаалах хамгийн чухал алхам. Ямар ч компани шинэ машин гаргахдаа зохих ёсны туршилт хийхгүйгээр худалдаанд гаргадаггүй шиг онлайн үйлчилгээ бол яг үүнтэй адил байх ёстой" гэжээ. 

Ofcom-оос Метаг хууль бус контентийн эрсдэл болон 18-с доош насны хэрэглэгчдэд учрах эрсдэлийг хангалттай үнэлсэн эсэхийг шалгаж байгаа гэсэн бол Метагийн зүгээс уг функцийг нэвтрүүлэхээс өмнө шаардлагатай шинжилгээ хийж, ашиглаж эхлэхээс өмнө хэд хэдэн удаа Ofcom-д мэдэгдсэн гэжээ. Метагийн хэвлэлийн төлөөлөгч instant-ийн тохиргоо нь screenshot хийх, дахин хуваалцах, дамжуулахыг хориглосон  зэрэг тохируулгатайгаас гадна өсвөр 18-с доош насны хэрэглэгчдийг автоматаар бүртгэх хамгаалалтын тохируулгатай гэж шалгалтад хамтран ажиллахаа мэдэгджээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe