БНХАУ газрын тосны экспортдоо хориг тавьснаас үүдэн манай улсын захиалсан шатахуун энэ хоригт орж болзошгүй байна

.Graph
2026-10-06

2026 оны 10-р сарын 6-ны өглөө шинээр гарсан мэдээллүүдээс Монголын шатахуунд хамаатай 5 мэдээлэл.

-1. 🛢️ Нефтийн үнэ бага зэрэг буурлаа — Brent $100.28. Ойрх Дорнодын нефтийн экспорт нэмэгдэж, G7 стратегийн нөөцөөс 100 сая баррель нефть, дизель гаргахаар болсон нь нийлүүлэлтийн айдсыг зөөлрүүлж байна. WTI $89.33 орчим байна.

-Reuters 2. 🚨 Гэхдээ Хормузын тээвэр дахин зогсов. Амралтын өдөр Хормузаар бямба гарагт ердөө 5 түүхий эдийн хөлөг нэвтэрч, ням гарагт бүртгэгдсэн хөдөлгөөн байгаагүй; өмнөх амралтын өдөр 31 байсан. Танкерын халдлага болон АНУ–Ираны хэлэлцээ гацсан нь гол шалтгаан болж байна.

-Gulf Times 3. 🇷🇺 Оросын ГТБҮ-ийн асуудал бүр ноцтой харагдаж байна. Украины Батлан хамгаалах яам алсын тусгалын цохилтуудаар Оросын нефть боловсруулах хүчин чадлын 51%-ийг ажиллагаагүй болгосон гэж мэдэгдсэн ч энэ тоог бие даан баталгаажуулаагүйг AP онцолжээ. Харин ОХУ-д шатахууны хомсдол үүсэж, бензиний борлуулалтад хязгаарлалт гарсан нь бодит дарамт байгааг харуулж байна. AP News Монголын хувьд сайн тал нь ОХУ дизелийн экспортын хоригоо 10-р сарын эцэс хүртэл сунгасан ч Монгол Улс Засгийн газар хоорондын гэрээний дагуу үл хамаарах орнуудын нэг хэвээр байна.

-Reuters 4. 🇨🇳 Хятадын шийдвэр Монголд хамгийн анхаарах шинэ эрсдэл хэвээр. Хятадын томоохон ГТБҮ-үүд 10-р сарын газрын тосны бүтээгдэхүүний экспортыг түр зогсоосон бөгөөд PetroChina төлөвлөсөн бензин, онгоцны түлшний зарим ачилтаа цуцалсан. Одоогоор экспорт 10-р сарын 7-ны баярын дараа сэргэх эсэх нь тодорхойгүй бөгөөд Бээжин дотоодын нөөц, үйлдвэрлэлийн түвшинг харж шийдэх төлөвтэй байна. Reuters Энэ нь Монголд онцгой чухал. Засгийн газрын мэдээллээр Монгол 10-р сард БНХАУ-аас 8,000 тонн Евро-5 АИ-92, 10,000 тонн Евро-5 дизель, 1,000 тонн АИ-95, 1,000 тонн онгоцны түлш авахаар захиалсан. Тиймээс эдгээр захиалга Хятадын экспортын түр зогсолтод хамаарах эсэхээс шалтгаалахаар байна.

-Монголд өчигдөр Шатахууны шуурхай штаб шинэ арга хэмжээ авлаа. ШТС-уудын ээлж солих цагийг өглөөний 08:30–09:00-аас 11:00 цаг болгож өөрчилсөн. Зорилго нь өглөөний оргил цагаар ШТС хаагдаж дараалал үүсэх, замын түгжрэл нэмэгдэхийг бууруулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe