Манай орон аз жаргалын индексээр дайнтай орны ард жагсаж байна

О.Онон
2024-04-19 71

Аз жаргалын индекс гэж юу вэ

  • НҮБ-ын харьяа “Sustainable Development Solutions Network” байгууллагаас дэлхийн улсуудын аз жаргалын индексийг тогтоодог. 
  • Ингэхдээ нэг хүнд ноогдох ДНБ, дундаж наслалт, нийгмийн халамж, амьдралдаа өөрийн шийдвэр гаргах эрх чөлөө,  дистопи, өгөөмөр зан, авлигын талаарх иргэдийн ойлголт гэх долоон шалгуураар аз жаргалын индексийг тооцоолдог байна.

Монгол Улс 2021-2023 оны дундчилсан аз жаргалын индексээр 

  • Монгол Улс 143 орноос 77-д
  • Дайнтай орон буюу ОХУ 72-т байр буюу манай орноос 5 байрын өмнө жагсаж байна. 
  • Харин урд хөрш буюу БНХАУ жагсаалтын 60-д буюу манай орноос 17 байраар тэргүүлж буй.

Аз жаргалын зэрэглэл - Залуу (30-аас доош насны): 2021-2023

  • Манай улсын залуус буюу 30-аас доош насныхан 143 орноос 86-д жагсаж байна 
  • Аз жаргалын залуу үеийн  жагсаалыг Литва улс тэргүүлсэн  
  • Харин Афганистан улс энэ жагсаалын хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн 

Аз жаргалын зэрэглэл - Өндөр нас (60 ба түүнээс дээш нас): 2021-2023

  • Манай орны өндөр настнууд буюу 60 ба түүнээс дээш насныхан 143 орноос 53-т жагсаж байна
  • Аз жаргалын өндөр настны жагсаалыг Дани улс тэргүүлсэнХарин Афганистан улс энэ жагсаалын хамгийн сүүлд эрэмбэлэгдлээ

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe