Цагаан ордны хүндэтгэлийн зоогт уригдсан технологийн тэргүүлэгчдийн нийт хөрөнгө $2.4 их наядыг давжээ

.Graph
2026-09-25

БНХАУ-ын намын дарга Ши Жинпиний АНУ-д хийж буй айлчлалын хоёр дахь өдөр оройн зоогоор үргэлжилж байна. Пүрэв гарагт түүнийг Цагаан ордонд тансаг зэрэглэлийн төрийн оройн зоогоор хүлээн авч, хоёр улсын нөхөрлөлийн шинэ хуудас нээгдсэнийг тодотголоо. Гэсэн ч  Ши Жинпиний айлчлал одоогоор тодорхой үр дүн, ахиц дэвшилд хүрээгүй байгааг салбарынхан сануулсаар байна. 

Мөн оройн зоогийн үеэр АНУ-ын бизнес, технологийн салбарын магнатууд цуглажээ. Үүнд SpaceX-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск, Apple-ийн Тим Күүк, OpenAI-ийн Сэм Алтман, Google-ийн Сундар Пичай, Amazon-ийн Жефф Безос, Nvidia-ийн Женсен Хуан болон сошиал медиа магнат Марк Цукерберг нар харагдсан байна. Мөн Дональд Трампын гэр бүлийг төлөөлж Иванка Трамп, Эрик Трамп, Тиффани Трамп нар иржээ.

Зургийг BBC

Forbes-ийн есдүгээр сарын 22-ны тооцооллоор Цагаан ордонд болох төрийн хүндэтгэлийн оройн зоогт оролцох буюу оролцохоор хүлээгдэж буй технологийн салбарын тэргүүлэгчдийн нийт хөрөнгийг тооцоолж, 2.2 их наяд ам.доллар давж буйг мэдээллээ. 

  • Илон Маск-  927.9 тэрбум ам.доллар
  • Жефф Безос 369.3 тэрбум ам.доллар
  • Марк Цукерберг- 266.4 тэрбум ам.доллар 
  • Женсен Хуан- 194.5 тэрбум ам.доллар
  • Сергей Брин - 258.5 тэрбум ам.доллар
  • Майкл Делл- 265.4 тэрбум ам.доллар 
  • Жефф Ясс- 77.8 тэрбум ам.доллар
  • Грег Брокман- 25.5 тэрбум ам.доллар
  • Тим Кук- 3.8 тэхбум ам.доллар
  • Сундар Пичай- 1.6 тэрбум ам.доллар 

Ёслолын оройн зоогийг тэргүүн хатагтай Мелиана Трамп тусгайлан зохион байгуулсныг Трамп онцоллоо. Энэ үеэр мөн Трамп Ши Жиньпинд АНУ-ын бэлгэдэл болсон халзан бүргэдийн баримлыг бэлэглэсэн байна. 

Зургийг BBC

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe