Д.Амарбаясгалан: БШСУ-ын сайд Л.Энх-Амгаланг ажлаа өгөхийг шаардаж байна

.Graph
2026-09-25

УИХ-ын 27 гишүүн Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралтай уулзжээ. Уг уулзалтад УИХ-ын дарга Д.Бямбацогт байлцсан бөгөөд уулзалтын уур амьсгал, ярилцсан асуудлын тухай  Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

-Уулзалтаар ямар асуудлыг ярилцсан бэ? 

-Л.Энх-Амгалан сайд энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг далимдуулан, төсвийн тодотгол дотор сургуулийн тоног төхөөрөмжийн зардал хэмээх 50 тэрбум төгрөгийн зардал оруулж ирсэн. Үүний задаргааг авъя гэж УИХ-ын гишүүд сөхсөн.

Цалин, тэтгэвэр нэмэх сайн амлалтын ард 50 тэрбум төгрөгийн хулгай оруулж ирэх гэж байгаад баригдсан. Тэр хулгайгаа дарахын тулд зориуд улстөржүүлж, УИХ-ын гишүүдийг гүтгэсэн.Үүнд 2 зүйл гарч ирж байна. Хэрвээ энэ эксел файл бодитой бол төсвийн хулгай хийх гэж байсан нь нотлогдож байгаа юм. Л.Энх-Амгалангийн сүүлд хэлсэнчлэн хуурамч файл юм бол УИХ-д хуурамч файл ирүүлсэн гэдгээр бас хуулийн хариуцлага хүлээх болчхож байгаа юм. Аль ч утгаараа Л.Энх-Амгалан гэдэг хүн хуулийн хариуцлага хүлээх нөхцөлөө бүрдүүлсэн.

Бид МАН-ын дарга, Ерөнхий сайдтай гишүүд уулзсан. Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд Л.Энх-Амгалан сайдад “Уучлалт гуй. Энэ бол өөрийн чинь алдаа юм байна” гэж хүлээн зөвшөөрсөн. Өчигдөр, өнөөдөр бид Л.Энх-Амгалан сайдыг харсан. Уучлалт гуйхгүй гэсэн байр суурьтай байна гэж ойлгосон.

Бид өнөөдрөөс Л.Энх-Амгалан сайдыг огцруулах асуудлыг шаардлага болгож тавьж байна. Л.Энх-Амгалан сайдад “Улс төрийн хариуцлагаа өөрөө хүлээнэ шүү. Ямар нэг албан хаагчид тохож үлдээхгүй шүү” гэдгийг хариуцлагатайгаар хэлсэн.

-Танай бүлгийн гишүүд чуулгандаа суухгүй гэсэн үг үү?

-Чуулганыг хэвийн явуулахаар бид өнөөдрийн чуулганд оролцоно. Ирэх 7 хоногийн 1 дэх өдөр гэхэд УИХ-ын даргыг УИХ-ын болон Нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороон дээр энэ асуудлыг ярилцах нөхцөл хангахыг шаардана.

-Чуулганд танай 30-ын бүлгийг оролцож байгааг хараад “Хоорондоо тохиролцсон юм байна” гэж ойлголоо. 

-Уулзалтад 27 гишүүн оролцсон. 3 гишүүн гадаадад явж байсан. Бид ямар ч албан тушаал, хувийн эрх ашгийн асуудал яриагүй. 

 

 Би уучлал гуйхгүй Д.Амарбаясгалан тийм шударга юм бол гишүүний эрхээсээ татгалзаад шалгуулчих

Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: дээрх мэдээлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ би хэнээс ч  уучлал гуйхгүй. Миний нэр хүндэд улс төрийн зорилготой халдаж байна. Хотхоны бага сургууль дээр 9600 хүүхэд суралцаж байна. 

Д.Амарбаясгалан бол өөрөө хулгайч. Бортээгийг хулгайлсан том хулгайч. Тийм зүрхтэй, хоншоортой юм бол гишүүнээсээ татгалзаад шалгуул.

Намайг бол огт гараагүй байгаа зарлагатай холбож гүтгэж байна. 20 мянган хүүхдийг гэртээ ойр сургах хотхоны бага сургуулийг хийхээр зун амраагүй ажилласан. Аливаа тендерийг төсөв аталсны дараа тендерийн хуулийн дагуу зохион байгуулдаг. Гишүүд чинь тангараг өргөсөн гишүүд биз дээ. Айдын эрх хүүхэд шиг хэндээ эрхлээд байгаа юм бэ% нийтлэг эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөөгүй юм уу. Үндсэн ажил нь чуулгандаа сууж, төсвөө хэлэлцэх ёстой. Би ямар нэгэн байдлаар хуулийн бус гэм хийсэн бол шалгуулахад бэлэн байна. Ашиг сонирхлын зөрчил гарч уу гээд би АТГ, цагдаад хандсан. Төсвөө хэлэлцээд батлаад явахаас илүү ямар хэний эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Явуургүй улс төрөө дуусгавал яасан юм бэ. 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe