Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно

З.Амирлан
2026-09-23

Улаанбаатар хотод 14 дэх удаагийн “Автомашингүй өдөр” арга хэмжээг ирэх бямба гарагт буюу есдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулна.

Үүнтэй холбоотойгоор арга хэмжээний өдөр нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй, иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн замналд түр хугацааны өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн гэж Нийтийн Тээврийн Бодлогын газраас мэдээлжээ.

43 чиглэлийн маршрутыг энд дарж үзнэ үү

Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно 

Автомашингүй өдрөөр шөнийн марафон зохион байгуулагдах бөгөөд энэ нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20.00-00.00 цагийн хооронд зохион байгуулагддаг гүйлтийн фестиваль юм.

Энэхүү арга хэмжээтэй холбоотой нийтийн тээврийн Ч:65, Ч:80, Ч:32Б гэсэн нийт 3 чиглэлийн 24 тээврийн хэрэгсэл ирэх бямба гараг буюу есдүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цагаас хойш доорх маршрутаар үйлчилгээ үзүүлнэ.

3 чиглэлийн маршрутыг энд дарж үзнэ үү

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe