2023 онд өөрийн гурван хүүхдээ хөнөөсөн хэрэгт яллагдаж буй Линдси Клэнсигийн шүүх хурал үргэлжилж буй. Шүүхийн дүрмийн дагуу 12 тангарагтны шүүгч бүгд нэгдсэн нэг шийдэлд хүрэх ёстой байдаг. Гэвч санал зөрөлдсөн ганц шүүгч бусад 11 шүүгчийн тайлбар, эмнэлгийн дүгнэлт болон шүүгчдийн багт байсан сувилагч нарын мэдээллийг огт хүлээж авахаас татгалзсан тул шүүгч Уильям Салливан хурлыг үр дүнгүй гэж зарлахаас өөр аргагүйд хүрсэн.
Тэгвэл ням гарагт түүнийг буруутайд тооцсон шүүгч Майкл Десронвилыг дэмжих хандивын аяныг эхлүүлсэн ба 350 мянган ам.доллар цуглажээ. Уг хандивыг түүний аюулгүй байдал болон ажлаа алдсанд зориулжээ.
Хэргийг сануулахад, Линдси Клэнси нь 2023 оны нэгдүгээр сард дасгалын туузаар гурван хүүхдээ боомилон хөнөөж, дараа нь цонхоор үсрэн амиа хорлох оролдлого хийсэн юм. Одоогоор бэлхүүснээсээ доош саажсан бөгөөд Тьюксберигийн сэтгэцийн эмнэлэгт хоригдож байгаа ба гэм буруугаа хүлээсэн ч санаатайгаар бус төрсний дараах сэтгэл гутралтай үедээ ямар нэг дуу хоолой сонсож ухамсаргүйгээр үйлдсэн хэмээсэн.
Сэтгэгдэл үлдээх