Хөгжим, дүрслэх урлагийн хослолыг харуулсан "ХAOS" фестиваль болно

О.Пүрэвсүрэн
2024-04-17 257

Хаосын онолоос (Chaos theory) сэдэвлэсэн Хаос нэртэй экспериментал хөгжим, дүрслэх урлагийн наадмыг Монголын орчин үеийн орчин үеийн урлагийг дэмжих холбооноос санаачлан толилуулна. 

Энэхүү наадам нь шинжлэх ухаан, технологийн дэвшилд түшиглэн хөгжим, дүрслэх урлагийн боломжуудыг харуулсан олон улсын түвшний уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолтуудаас бүрдэх юм.

Хаос наадам нь тавдугаар сарын 10-20-ны өдрүүдэд гурван байршилд зохион байгуулагдана.

Үүнд

  • Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч, продюсер Бен Фрост “Predatory Chord” үзэсгэлэнгээ Ancore Event Hall-д
  • Олон улсын наадмуудад бүтээлээ толилуулж байсан Японы уран бүтээлч Риоичи Күрокава “Re-Assembli” үзэсгэлэнгээ Black Box Театрт
  • Сиднейн их сургуулийн медиа урлагийн профессор, уран бүтээлч Диана Честер, Монгол уран бүтээлч Ж.Ариунтуяатай хамтарсан “Зааг” үзэсгэлэнгээ ХААН Банк Галерейд 

Харин уран бүтээлчдийн хөгжим, дуу авиа, медиа дүрслэлийн амьд тоглолтыг 2024 оны тавдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулахаар болжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe