Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрийн Хэрлэн, Тэрэлж, Туул, Сэлбэ гол болон голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх завьт эргүүлийн үйл ажиллагааг зуны гурван сарын турш Нийслэлийн Онцгой байдлын газраас 3,678, Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас 333, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, хөгжлийн төвөөс 265, Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс 116, нийт 4,392 алба хаагч, 662 автомашин, 373 завь ашиглан үүрэг гүйцэтгэж байна.
Үүрэгт хугацаанд гол, усны осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 58,152 том хүн, 20,575 хүүхэд, нийт 79,727 иргэнд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэж, 47,194 ширхэг зөвлөмж, сэрэмжлүүлгийн материал тараажээ. Мөн 229 иргэн, 2,644 автомашиныг аюултай бүсээс холдуулж, 55 автомашиныг татан гарган, 11 иргэний амь насыг авран хамгаалан гол, усны орчимд хяналт тавьж, болзошгүй осол, эрсдэлийн үед шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Мөн үер, усны 135 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс 73 нь усанд автсан, 62 нь гол, усны осолтой холбоотой дуудлага, мэдээлэл байна.
Онцлох дуудлагаас дурдвал:
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усанд автсан дуудлага 2 дахин, гол, усны ослын дуудлагын тоо 6,2 дахин, усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 17,6 хувиар тус тус өссөн байна.
Сэтгэгдэл үлдээх