БИЗНЕСИЙН ХАМГИЙН ТОМ 3 ЭРСДЭЛ
Allianz Risk Barometer-ээс дэлхийн бизнесүүдийн 2026 оны хамгийн том гурван эрсдэлийг нэрлэжээ.
Үүнд:
- Кибер эрсдэл. Кибер халдлага, IT сүлжээ болон системийн тасалдал. Энэ нь тав дахь жилдээ дэлхийн бизнесийн эрсдэлийг тэргүүлж байна.
- Хиймэл оюун ухаан. Хиймэл оюун ухааны буруу хэрэглээнээс үүдсэн алдаатай шийдвэр, нэр хүнд болон үйл ажиллагааны эрсдэл. 2025 онд энэ эрсдэл 10-т бичигдэж байсан бол энэ онд хоёрдугаарт орж ирсэн.
- Бизнесийн үйл ажиллагаа тасалдах. Үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, систем эсвэл бусад гол ажиллагаа зогсох эрсдэл.
ТАНЫ БИЗНЕСД ЭРСДЭЛ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГААРАЙ
Томоохон эрсдэлүүд танай бизнест хамааралгүй мэт санагдаж болох ч дараах хоёр асуултад хариулаад үзээрэй.
Нэгдүгээр асуулт: Танай бизнес мэдээлэл болон дотоод системээс хамааралтай юу?
- Харилцагчийн мэдээлэл хадгалдаг;
- Вэб сайт, программ болон онлайн систем ашигладаг;
- Нягтлан бодох бүртгэл, борлуулалт зэрэг байгууллагын дотоод систем ашигладаг;
- Өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой файл, өгөгдөл хадгалдаг
ТАНЫ БИЗНЕС ЭРСДЭЛД БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГААРАЙ
Хоёрдугаар асуулт: Танай байгууллагын чухал мэдээлэл, сайт болон системийг хадгалдаг сервер оффист тань байрладаг уу?
Хэрэв дараах хоёр асуултад хоёуланд нь “Тийм” гэж хариулсан бол танай бизнес үйл ажиллагааны тасалдал үүсэх эрсдэлд орох магадлалтай байна.
ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА
Тэгвэл энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зааж өгье. Энэ бол Олон улсын Дата төвийн стандарт хангасан мэргэжлийн багтай Дата төвийн үйлчилгээ юм.
Дата төвийн үйлчилгээ авснаар тог, интернэт тасрах, ус, гал алдах үед сервер унтарч, бизнесийн үйл ажиллагаа тасалдахаас сэргийлэхээс гадна нэмэлтээр серверийг кибер халдлагаас сэргийлэх нэмэлт үйлчилгээ авснаар хамгийн том 3 эрсдлийн хоёроос нь сэргийлэх бүрэн боломжтой
ОНЦЛОХ ДАТА ТӨВ
Энэ бол 10 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Нексмайнд ХХК-ийн Дата төв. Тус Дата төв нь сервер байршуулах үндсэн үйлчилгээнээс гадна сервер алсаас удирдах, серверийн кибер аюулгүй байдлыг хангах гэсэн нэмэлт үйлчилгээг үзүүлдэг.
Нескмайнд ХХК-ийн Дата төвд MCS групп, Голомт банк, М банк, Номин холдинг зэрэг манай улсын урдаа барьдаг томоохон компаниуд итгэж, серверээ байршуулж байна.
НЕСКМАЙНД ДАТА ТӨВИЙН ДАВУУ ТАЛ
Нексмайнд ХХК-ийн Дата төвийн үйлчилгээний онцлох таван давуу талыг нэрлэе.
- Тier III стандарт хангасан. Дата төвийн Tier хэмээх ангилал нь тухайн дата төвийн хүчин чадлын нэг илэрхийлэл болдог. Жишээлбэл, Tier I түвшин бол дата төв ажиллах үндсэн дэд бүтэцтэй ч төлөвлөгөөт засвар, гэнэтийн доголдлын үед үйлчилгээ тасалдах эрсдэлтэй байдаг. Тэгвэл Tier III түвшин бол засвар, доголдлын үед ч серверүүдийг тасралтгүй ажиллуулах боломжтойгоор нөөц шийдэлтэй гэдгээрээ онцлог.
- Зөвхөн технологид найдсан юм биш. Мэргэжлийн сертификаттай 200 гаруй инженерүүдийн тусламж, үйлчилгээг авах боломжтой.
- N+1 хөргөлтийн систем. Серверүүд тасралтгүй ажилладаг учраас маш их халдаг. Тиймээс хөргөлтийн систем хамгийн чухал. Тэгвэл Нексмайнд Дата төв нь нарийн тохируулгатай N+1 хөргөлтийн системийг ашигладаг. Энэ нь серверийг хөргөхөд хэрэгтэй төхөөрөмжүүд дээр нэмээд нэг нөөцтэй гэсэн үг. Нэг нь зогссон ч хөргөлт үргэлжилнэ.
- 2N нөөцтэй цахилгаан хангамж. Дата төвийн серверүүд тасралтгүй ажиллахын тулд найдвартай цахилгаан хангамж хамгийн чухал. Нексмайнд Дата төв нь 10 кВ/0.4 кВ-ын хоёр дэд станц болон 2N давхар нөөцтэй UPS системтэй. Үндсэн цахилгаан хангамжийн аль нэг хэсэгт доголдол гарсан ч нөөц систем ажиллаж, серверүүдийг цахилгаанаар тасралтгүй хангана.
- Гурван нөөц дизель генератор. Үндсэн цахилгаан хангамж бүрэн тасарсан үед дата төвийн гурван дизель генератор ажиллана. Генераторууд нийт 4.5 МВт хүчин чадалтай бөгөөд түлшний нөөцөөрөө багадаа 12 цаг тасралтгүй ажиллах боломжтой. Ингэснээр удаан хугацааны цахилгааны тасалдал гарсан ч сервер болон бизнесийн чухал системүүдийн ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
Технологийн эрин зуунд хөгжиж буй бизнесүүдийн хувьд хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдал, серверийн байнгын ажиллагаа хамгаас чухал. Тиймээс таны бизнесийг орчин үеийн хамгийн том эрсдэлээс хамгаалах чухал шийдлийг Нексмайнд Дата төвийн үйлчилгээгээр дамжуулан хүргэж байна.
Кибер аюулгүй байдлаа хамгаалж, бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулаарай. Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг 7777-1418, info@nexmind.mn аваарай.
Сэтгэгдэл үлдээх