Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдах ажилтан сард дунджаар 4 саяын цалин авдаг

.Graph
2026-09-16

Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлагуудын сарын цалин дунджаас өндөр буюу 9-12.8 сая төгрөг байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тэгвэл дээрх компанийн гүйцэтгэх захирлын сарын үндсэн цалингийн дээд хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон байдаг аж.

Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792 мянган төгрөгийг тав дахин нэмэгдүүлж, дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг гэж мэдээллээ. 

Мөн орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагын ТУЗ, УЗ-ийн гишүүний цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоосон байна. 

Үүний дагуу НИТХ-аас ТУЗ, УЗ-ийн гишүүний урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 792 мянган төгрөгөөр баталж, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад албан татварыг хасаж, сараар болон улирал тутам олгохоор тогтоосон байна.

Эх сурвалж: НИТХ

Сэтгэгдэл үлдээх

Үнэн юмуу? Бодит байдал дээр 8,9,саяас доошгүй цалин авдаг шүү...нийслэлийн өмчит компаниудын захирлууд!!!

Доржоо

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe